Тоо нь цөөхөн гэж басаж болохгүй
Тоомжиргүй хандаж бүүр ч зохихгүй
Тоосруулаад нэг хөдлөвөл
Толгой цустаж мэдэх үхэр МОНГОЛ
Ялагдахаараа чангардаг
Магтахаар сулардаг
Яс махнаасаа хэцүү МОНГОЛ
Өрсөн тэмцэхийн цөвүүн цагт бол
Өлгийнөөс эмээл дээр дарцагладаг МОНГОЛ
Тэвэрч энхрийлж өсгөсөн бол
Тэмүүжин ЧИНГИС болохгүй байсан
Тэрсэлж дайрч доромжилсоны хүчинд
Тэр тив дэлхийн хаан болсийм
Орос Америк Хятад хүчтэй л гэнэ
Орчлонг хөмөрч явсан удаагүй
Немц Франц Япон зэвсэгтэй ч гэсэн
Нэхний дээлтэнгүүд шиг эрэлхэг хөдлөөгүй
Аргатай цэрэгтэй их гүрнүүдээ
Атигар МОНГОЛЫГ басаж болохгүй шүү
Дэндүү зоримог занг нь хөдөлгөчих л юм бол
Дэлхий ертөнцөд л муу юм болно шүү
Дэлтэй сум шиг намхан морьд нь
Дэлхийг тойрсон ч цуцна гэж үгүй
Дээлээ хөөргөсөн номхон МОНГОЛ
Дэврээд нэг босох юм бол буцна гэж үгүй
Зориг нь хөвчрөөд нэг хөдлөх юм бол
Жолоо татахыг огтхон ч мэддэггүй
Тэнгэрийн хаяанд тулж байж эргэдэг
Тэрсүүт МОНГОЛООС аюутугай эмээтүгэй.